Монгол Төв & Монгол Германы Соёлын Холбоо

Гадаад дахь монголчууд нэг л удаа ирж саналаа өгч болохоор боллоо
Гадаад дахь монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан. Гэвч уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэд нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь  УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр тусгаад байсан билээ.

Ийнхүү ЭСЯ байдаг хотоос хол оршдог хотуудад амьдарч буй монголчууд сонгуульд оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэхчилэн хоёр ч удаа зардал чирэгдэл, маш их цаг зарцуулах энэ асуудлыг холбогдох байгууллагууд  бодолцож үзэлгүй журмаа баталсан нь гадаад дахь монголчуудаас ч багагүй шүүмжлэл хүлээж байлаа. Энэ асуудлыг хялбарчилж  УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооноос “Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих шаардлагагүй. Утас, факс, майл хаяг зэргийг ашиглан сонгуульд оролцох бүртгэлээ хийлгэх боломжтойн зэрэгцээ шинэчилсэн бүртгэлээ хийлгүүлж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж болох юм” гэсэн саналыг оруулж байсан. Харин өчигдөрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаадад амьдарч буй монгол иргэд цахим хэлбэрээр бүртгэлээ хийлгээд санал хураалтын өдөр өөрийн биеэр нэг л удаа биечлэн очиж санал өгөхөөр боллоо.

Нархан сургуулийн үсэглэлийн баяр

Гадаад дахь монголчууд намд саналаа өгнө
Г.Дарь

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад амьдарч буй монгол иргэд анх удаа парламентад суух төлөөллийг сонгох эрхийг ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиар эдлэх болж байна. Гэхдээ тэд намд саналаа өгнө. Тодруулж хэлбэл, пропорцианаль тогтолцоогоор саналаа өгнө гэсэн үг юм. Мөн хуульд заасны дагуу гадаад дахь монголчуудын санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 10-ны өдрийг гэж тогтоон, энэ өдрийн 07.00-20.00 цагт хүртэл хүлээж авах болж байна. Ингэхдээ тухайн улс орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт очиж, сонгогчид саналаа өгөх үүрэг хүлээж буй юм.

Үүнээс гадна тэд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийн оршин суугаа улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, сонгуульд оролцохоо мэдэгдэн, бүртгүүлэх үүрэг хүлээгээд байна. Бүртгэлийн ажил эхэлж буйтай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт Гадаад харилцааны яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Гадаад улсад амьдарч байгаа сонгогчдыг бүртгэх ажил эхэлж байна. Бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх болж байна вэ?

-Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 10-ны өдрийн ням гаригт байна гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09.00-18.00 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт өөрийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран санал өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх юм.

-Саналын хуудсыг битүүмжлэн Монголд авчирна гэж яриад байгаа. Процедур нь ямар журмаар явах юм бэ?

-Саналын хуудсыг сонгогч зохих ёсоор нь тэмдэглэсний дараа дугтуйнд хийж битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Дотоодод өгч байгаа саналаас ялгаатай нь энэ. Хэрвээ дугтуйг онгойлговол урагдах битүүмжлэлтэй. Тэгэхээр дугтуйнд хийсэн, бас битүүмжилсэн хайрцагт хадгалагдсан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ гэсэн үг. Нэг ёсны Монгол руу шууд авчран Сонгуулийн ерөнхий хороо дүнг гаргана гэж ойлгож болно.

-Гадаад дахь монголчуудын хувьд пропорцианаль тогтолцоогоор саналаа өгөх болж байгаа. Энэ тохиолдолд нам эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх вэ?

-Сонгуулийн сурталчилгааг Дипломат төлөөлөгчийн газар болон тухайн оронд явуулахыг хориглосон. Тэгэхээр цахим хуудсаар дамжуулан сурталчилгаагаа хийнэ гэсэн үг. Үүнийг ч хуульд зөвшөөрсөн байгаа.

-Консулын газар байхгүй газарт гадаад дахь монголчууд яаж саналаа өгөх вэ. Ийм асуудал нэлээд яригдах боллоо?

-Ийм бэрхшээл гарч байна,  манай дипломат төлөөлөгчийн газруудаас ч асуудлыг тавьж байна. Жишээ нь, Турк улсад гэхэд манай улсын Элчин сайдын яам Анкара хотод байрладаг. Гэтэл Анкарагаас 500 гаруй километрийн зайд байрлах Истанбул хотод иргэдийн нэлээд хэсэг нь амьдарч, сурч байх жишээтэй. Тийм учраас манай комисс энэ асуудлыг авч үзээд Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот явуулсан. Сонгуулийг консулын газраас өөр газар зохион байгуулна гэхээр хүн хүч, байр савны асуудал үүсч байгаа. Сонгуулийг заавал салбар комиссын гишүүн очиж зохион байгуулах ёстой. Гэтэл манай зарим Элчин сайдын яаманд 4-5 хүн л байдаг. Сонгуулийн ерөнхий хороо үүнд хариулт өгөх байх.

-Хууль бусаар амьдарч байгаа зарим иргэдийн хувьд санал өгөх тал дээр асуудал үүсэх тал байж болох юм.

-Тэд санал өгөх эрх нь нээлттэй, гол нь  иргэний үнэмлэхтэйгээ ирэх ёстой. Дээр нь  урьдчилан бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

-Иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн жил гадаадад зохион байгуулсан.  Урьдчилсан байдлаар сонгуулийн насны хэчнээн иргэн гадаадад амьдарч байна гэсэн тоо гарсан бол?

-Манай консулын газрын мэдээллээр бол гадаадад байгаа монголчууд 112862 байна гэж гарсан. Олонхи нь АНУ, БНСУ-д амьдарч байна. Харин өнгөрсөн жил хийсэн шинэчилсэн бүртгэлээр 27735 иргэн бүртгэгдсэн. Нийт иргэдийн 24.5 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Хамгийн сүүлийн буюу энэ сарын 1-ний мэдээллээр бүртгэлд 35 мянган иргэн хамрагдсан байгаа. Цаашид нэмэгдэнэ гэж ойлгож байгаа, учир нь шинэчилсэн бүртгэл үргэлжлэн хийгдэж байгаа болохоор. Мөн гадаад дахь монголчуудын хувьд сонгууль өгөх бүртгэл хийлгэхдээ ч шинэчилсэн бүртгэлд хамруулахаар ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье.

-Сонгогчдын хувьд санал өгөхдөө юуг анхаарах шаардлагатай байгаа вэ?

-Санал өгөх үеэр хориглох зүйл гэж байна. Нэгдүгээрт, бусад хүний бичиг баримтаар санал өгөхийг хориглосон. Хоёрдугаарт, санал өгөх байранд саналын хуудас авч орох, авч гарахыг зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, санал тэмдэглэсэн хуудсаа бусдад харуулах, саналын хуудасныхаа зургийг авах, дүрс бичлэг хийхийг хориглосон. Мөн санал өгөхдөө бусдаас амлалт авах, мөнгө төгрөг авах нь хориотой гэдгийг сонгогчиддоо бас анхааруулъя. Энэ бүхнийг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хориглосон. Хэрвээ хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn

“Монгол орны хөгжилд” VIII чуулга уулзалт болов
Д. Наранхүү

Британийн Монголчуудын Холбоо ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран гадаадад суралцагч Монгол залуусынхаа мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн ундарга болгох зорилгоор “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ. Энэ жилийн YIII чуулга уулзалтыг “Өндөр технологи-Европын стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Монгол Улсаас ИБУИНВУ-д болон Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Монголын эдийн засгийн Форум, Европ- Монголын нийгэмлэг, Британийн Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын Үндэcний Холбоо, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран нийгмийн хөгжлийн хосгүй үлгэр жишээ Умардын загварын өлгий болсон Швед улсын нийслэл, Скандинавын Хойгын төв, эртний түүхт Стокгольм хотноо зохион байгуулав.

Чуулга уулзалтад Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, МУИС-ийн дэд захирал Др.Ч.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл хийж, Ирланд, Их Британи, Нидерланд, ХБНГУ, Унгар зэрэг улсад сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж буй монгол оюутан залуус, эрдэмтэд, судлаачид Монгол Улсад өндөр технологи, био болон нано технологи, шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлуудаар 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад хамрагдагчдын тоо жилээс жилд өргөжин тэлж тэр хэмжээгээр утга агуулга, зорилго чиглэл нь баяжин арвижиж байгаа нь ажиглагдлаа. Энэ жилээс Монголын анд нөхөд, гадаадын, тэр дундаа өндөр технологийн хөгжлийн тэргүүн шугаманд яваа АНУ, Финландын зарим эрдэмтэн судлаачид хүсэл сонирхлоороо чуулганд оролцож илтгэл санал тавьсан нь чуулганы нэг онцлог байв.

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт болон Цахим Өртөө Холбоог санаачлагчдын нэг Британийн Монголчуудын Холбооны Тэргүүн Б.Цэрэнбатын идэвхи зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд шагнал-“Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Б.Алтангэрэл, Б.Энхмандах нар гардуулсан нь эх орноосоо алс суугаа залуучуудын урам зоригийг бадраасан чухал үйл явдал болов.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ ирүүлж, “… судалгаанаас үзэхэд 2011 онд хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшин эх орондоо эргэн ирж ажиллаж буй иргэдээс 578 иргэн төрийн болон Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гар бие оролцож, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгааг” дурьдаад Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн байна.

Чуулга уулзалт анх удаа Лондонгоос өөр газарт болсон нь уулзалтын бас нэг онцлог байв. Энэ нь олон тооны Монголчууд Швед Улсад ажиллаж амьдарч байгаатай, Монгол-Швед улсын харилцааны түүхэн болон өнөөгийн байдалтай төдийгүй Швед Улс бол дан ганц газрын баялагаар бус харин өндөр технологи, шинэтгэлийн зохистой бодлого, хүмүүсийнхээ оюуны өндөр чадавхиар хөгжлийнхөө хурдац, эдийн засгийн өсөлтийг хангаж чадаж буй Умардын орнуудын нэг гэдэгтэй холбоотой байлаа.

Чуулганд оролцогчид Шинжлэх ухааны Шиста хотхон /Kista Science City/-ы үйл ажиллагаатай танилцав. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар голлосон аж ахуй нэгж, судлаачид болон оюутнуудыг нэгтгэсэн шинэ санаачлагын уурхай гэж хэлж болох Стокгольм хот дахь өндөр технологийн парк – Kista Science City нь МХХТ-ийн салбарт шинэ технологи, судалгаа, туршилт болон бизнесийн бололцоог бүрдүүлсэн нягтаршилтай газар бөгөөд энд дэлхийд нөлөө бүхий компаниуд, тухайлбал, Ericcson, Microsoft, IBM-аас гадна энд 1100 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 90 гаруй хувь нь экспортлогч компаниуд байдаг байна. Мөн ирээдүйн МХХТ-ийн мэргэжилтнүүд болох Стокголмын Их Сургууль, Хааны Технологийн Дээд сургуулийн 6800 оюутан энд суралцаж, 1100 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг ажээ.

Энэ удаагийн чуулган өмнөхийн адил хилийн чанад дахь Монголчуудын оюуны боломж бололцоог улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэх, өндөр хөгжилтэй оронд суралцаж мэрэгшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зэрэг зорилгод чиглэсэн бөгөөд Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй залууст нэг дор цуглан сурч мэдснээ харилцан ярилцахын зэрэгцээ ажил хэргийн, анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх өргөн боломжийг олгосноороо ч ач холбогдолтой боллоо.

Чуулга уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, ГХЯ, Монголын Эдийн засгийн Чуулган зэрэг төр, олон нийтийн байгууллага болон МАН, ИЗНН, МҮАН зэрэг улс төрийн зарим нам төдийгүй “Newcom”, “Ард капитал” групп, Моnchemo XXК, GeReGe Partners, Ten D Sec LLC зэрэг хувийн хэвшлийнхэн, Монгол Улсын Их Сургууль, Анагаах Ухааны Их Сургууль зэрэг боловсролын байгууллагууд ивээн тэтгэж, хандив тусламж үзүүлсэн байна.

Чуулга уулзалтын үеэр “Европ-Монгол нийгэмлэг”-ийн гишүүдийн зөвлөлдөх хуралдаан болж, Европын орнуудад байгаа Монголын холбоодууд илүү нягтран ажиллах болон цаашдаа хийх үйл ажиллагааны талаар ярилцсан байна.

Дараагийн чуулга уулзалтыг 2013 онд Лондон хотноо зохион байгуулахаар тогтов.

Мэдээллийн эх сурвалж: http://www.mgleuro.com

Зарлал
Нутаг нэгт Монголчууд аа!

Манай Майдар нийгэмлэгээс  “Karneval der Kulturen“-д  оролцох багт наадмын цувааг санхүүжүүлэх зорилгоор 2012 оны 5 сарын 12-нд хоёр дахь удаагаа  үдэшлэг-диског зохиhон байгуулахаар боллоо. Иймд монголчууд та нарыгаа өөрсдийн найз нөхөд, гэр бүлийхниийгээ дагуулан ирж нэгэн оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлээсэй гэж урьж байна.

Бид та бүхэнд төрөл бүрийн ундаа, амтат хуушуураар үйлчлэхээс гадна санаанд оромгүй сюрпризийг барих болно. Ингээд алжаал ядаргаагаа тайлагдтал бүжиглэн наргиж, хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлэхийг хүсэж байна.

Диско болох газар:

Werkstatt der Kulturen

Wissmannstr. 32,  12049 Berlin

U-Bahnhof Herrmannplatz-тай маш ойрхон

Хэзээ: 5 сарын 12-нд 20:00 цагаас 03:00 цаг хүртэл

Жич: Өөрсдийн найз нөхөд, танилууддаа энэ зарлалыг э майл болон утсаар дамжуулахаа битгий мартаарай.

Майдар нийгэмлэгийн хамт олон

Kontakt: maidar.berlin@yahoo.de

Утас: 030 48479808

0176 490 87 222

MИAT – Spezielle Angebot
MIAT XXK – Taнд caнaл бoлгoж бaйнa:

Беpлин → Бээжин via Улaaнбaaтap 461 Eвро

Беpлин → Сөүл via Улaaнбaaтap 471 Eврo

Беpлин → Tokиo via Улaaнбaaтap 499 Eврo

Дэлгэрэнгүй мэдээлэл:  http://berlinmiat.com/

MIAT XXK-ийн 2012 oны зуны ниcлэгийн үнийн caнaл
MИAT ХХК: 2012 оны зуны нислэгийн үнэндээ гэр бүл, залуучуудад, ахмад настнуудад болон хамт олноороо аялж буй зорчигчдод зориулсан нислэгийн үнийн хямдрал зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү.  http://www.berlт олноороо inmiat.com

Сүүлчийн боломж
Ё. Гантулга

Цахим өртөө төрийн бус байгууллагынхан “хөх гэрэгэ” гэсэн төсөл хэрэгжүүлж зарим орнуудын туршлагаар гарал үүсэл нэгтэй Монгол ахан дүүсээ авчран суурьшуулах зорилт тавьж байна.

Үндэстэн маань дахин хүчжин босож ирэхийг Монгол хүн болгон хүсдэг, мөрөөддөг байх. Үүний энгийн жижигхэн нотолгоо бол тамирчид, соёл урлагийнханы маань амжилт (үнэндээ бол дэлхий дахинд анзаарагдам л зүйлүүд ) бидэнд баяр бахдал, улс үндэстнээрээ баярлан, бахархах сэтгэгдэл, урам зориг, омогшил төрүүлж өгдөг. Хүмүүс бид өөрийнхөө сайн үйлсээр бахархан урамшин, сэтгэл дүүрэн амьдрах дуртай. Хүн өөрийнхөө харьяалагддаг улс үндэстний нэг хэсэг учраас аливаа улс, үндэстний хөгжил дэвшил, ухрал доройтол хувь хүний үйлдлээс шууд болон дам хамаардагийн адилаар, хүний хувь заяанд ч бас шууд болон дам утгаараа эргээд асар их нөлөө үзүүлдэг.

Энгийнээр хэлэхэд баян, амгалан, хууль цаазтай эрх чөлөөт улс орны иргэд, ядуу буурай, хууль цаазаа дагадаггүй орны иргэдээс хамаагүй илүү аз жаргалтай, сайн сайхан амьдрах магадлалтай гэдэгтээ хэнбугай ч маргахгүй биз.

Өнөөдөр тэгвэл улс үндэстний маань дорой байгаагийн үндсэн гол шалтгаануудыг тоочих юм бол нилээн хэдэн юм байж болох ч, хамгийн гол шалтгаан нь Монгол улсын иргэд дөнгөж 2.7 сая байгаатай холбоотой юмаа гээд хэлчихэд хэнд ч буруушаагдахгүй байх гэж найдаж байна.

Үндэсний хүч чадлын гол үндэс нь хүн, хүний тоо билээ. Бид хүн ам олонтой бол өнөөдөр ядуу байв ч цаг нь ирэхээр дорохноо л хүчиж чадна. Хэдий ядуу дорой байвч хүн ам олонтой бол барагийн улсуудад дээрэлхүүлээд байдаггүйг Хятад, Энэтхэг, Бразил гэх мэтчилэн ойрын жишээ харуулдаг. Өрсөлдөгч улсаа доройтуулъя гэвэл газар нутаг, хүн амыг нь цөөлөх юм.

Монгол үндэстэн нэгдмэл, бид өвөр Монгол, буриад зэрэг ахан дүүстэйгээ хамт нэгэн улс байсан бол биднийг бусад улс гүрнүүд тийм амар дээрэлхэж чадах уу? Ядаж хамгийн наад захын жишээ гэхэд л өнөөгийн Орос, Хятадыг хүчирхэгжүүлж байгаа асар их баялаг бүхий нефть, байгалийн хийн орд газрууд манай нутаг байсан хил орчмын бүсэд байдгийг та бүхэн анзаарсан уу? Энэ хоёр улсыг хүчирхэг болгоход мэддэгээс тэдэнд дагаж орсон өчнөөн Монгол гаралтай хүмүүс  цэрэг, улс төр, соёл шинжлэх ухаанд нь нэмэр болсон бол мэдэгдээгүй, нууцлагдсан  байгаа нь бүүр ч олон байгаа биз ээ.

Монголчууд бидэнд ажиглагддаг хувь хүн ирээдүйдээ итгэлгүй байгаа байдал нь хүртэл нилээд хэмжээгээр өнөөгийн улс үндэстний маань дорой буурайгаас үүдэлтэй.

Одоо тэгвэл би үндсэн санаагаа хэлье. Монгол улс хүчирхэгжэе гэвэл хүн амаа олшруулахаас өөр аргагүй. Яагаад гэвэл жинхэнэ ёсоор хүн хүчний өрсөлдөөн, аж үйлдвэржилт, зах зээлээ тэлэхийн тулд бидэнд хүн хүч, хүмүүс хэрэгтэй.  Аж үйлдвэржэе, технологи хөгжүүлье, хүмүүсийнхээ өрсөлдөх чадварын сайжруулъя гэвэл дотооддоо л энэ асуудлаа эхэлж шийдэх гэхээр хүн хүч харьцангуй дутагдалтай байдаг нь илэрхий. Өнөөгийн хурдаар Монгол ядаж  5 сая хүнтэй болъё гэхэд Үндэсний статистикийн газрын (2012 оны 4сарын 8-нд хандав. http://www.nso.mn/v3/index.php?page=news_more&;id=723) мэдээгээр жилийн 1.5 хувийн өсөлтөөр тооцоход 40-өөд жил болох аж.

Орчин үеийн хурд эрч хүч шаардсан өнөөгийн нөхцөлд дөнгөж 5 сая хүнтэй болохын тулд 40 жил шаардана гэдэг бол дэндүү удаан байгаа юм. Гэтэл үнэндээ бид тийм цөөхүүлээ гэж үү гэсэн асуултанд сүүлийн үеийн судалгаа ч, эх түүх маань ч гэсэн үгүй гэсэн хариулт өгдөг.

Гадаадад буй ахан дүүсээ дуудаж ирүүлэх нь чухал болохыг зарим хүмүүс нилээн хэдэн нийтлэлүүдээрээ янз бүрээр тайлбарласан байдаг тул өөр зүйл нуршаад яахав. Харин энэхүү санаа оноог дутуу буруу ойлгон, эсэргүүцэж явдаг хүмүүст зориулаад хэлэхэд:

Өвөр Монголчууд болон буриад зэргийг уусаад бараг л Хятад, Орос болсон учраас үндэстний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэх айдас байна аа. Огт үйгүйсгэж болохгүй л дээ. Тэгвэл харийн хүн манайх байсан юмыг өөрийн болгож чадаж байхад, Монгол  үндэстэн байсан ахан дүүсээ буцаагаад  өөрийн болгож чадахгүй гэж үзвэл Монгол үндэстэн амьдрах чадваргүй, сөнөх тавилантай хэмээн үзэж байгаагаас ялгаагүй юм биш үү?

Давхар иргэншил, гадны иргэдэд байнгын оршин суух эрхийг хангаснаар ахан дүүсээ авчирч хүч чадлаа нэмэгдүүлэх түүхэн боломж одоо л байгаа юм шиг. Жаахан удвал оройтоод  харьд суугаа Монгол ахан дүүс маань Монголын гэсэн “үнэрчгүй” болох аятайг сүүлийн үеийн судалгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дүгнэлтүүд харуулж байна.

Орчин үед хүнийг цусаар нь (генээр)  нь шинжилж авчирваас арьс, үндэстний үзэлд орчих гээд байдаг. Гэтэл хүн гэдэг чинь заримдаа мах цусаараа бус сэтгэл зүрхээрээ үндэстэндээ харьяалагддаг. Иймээс энэхүү хоёр гол хүчин зүйлийн аль алийн харгалзах хэрэгтэй. Хэрвээ генийн судлаад, эсвэл Монголоор уран цэцэн яриад хүн уяраасныхан зоргоор үнэмшээд “хөх гэрэгэ” олговол гэнэн явдал болж онигоонд орох буй заа. Чингисийн удмын цэвэр Монгол цустай гэмээр хүн цагаа тулбал улс, үндэстнээсээ урваад харьд зүтгэж байхад, өдий төдий харь цустай хүмүүс Монгол төрийн төлөө зүтгэж явсан түүх бий.

Иймээс “хөх гэрэгэ” өгөх онооны систем бий болгоод тэр шалгуур босгыг нь давсан хүнд олговол зүгээр мэт агаад иймэрхүү системийг Канад, Австрали гэх мэтчилэн улсууд хэрэглэдэг.

Жишээлбэл “хөх гэрэгэ” авахын тулд нийлбэр дүнгээрээ  90 оноо  авах ёстой гээд зааж өгье.

-Монгол хэл гээд. 0-30 оноо өгнө. Огт Монгол хэлгүй бол 0 оноо авах нь мэдээж . Хамгийн дээд оноог нь буюу ярианы хэл нь Монгол хүнээс дутахгүй, бичгийн чадвараар албан бичиг, захидал зэргийг хөтлөөд ажил явуулах чадалтай хүн авч чадахаар байх мэт. Үүний тулд Монгол хэлний түвшин тогтоох тестийн системийг IELTS, TOEFL зэрэг шалгуурын жишгээр бий болгох ажлыг манай Монгол хэлний эрдэмтэд маань  юуны түрүүнд зохиох хэрэгтэй.

-Гарал үүслээр нь (ген) 90 хүртэлх оноо өгнө.

-Эцэг, эх нь гурван үеэрээ  Монгол улсын иргэн байсан бол 90 оноо, аль нэг нь байсан бол 45 оноо, эцэг эх нь хоёулаа  Монгол гаралтай (буриад, халимаг, өвөр монгол гэх зэрэг) бол 40 оноо гэх зэргээр явагдана. Хэрэв устаж уусах аюулд өртсөн Монголчуудын 100,000 хүрэхгүй хүнтэй газар оршин суудаг бол 60 оноо гэх мэтчилэн дэд бүлэгжүүлээд явж болно.

-Монгол улсад зайлшгүй шаардлагатай мэргэжил боловсрол эзэмшсэн бол 10 хүртэлх оноо, 100 дээш ажилтантай Монголын албан газар, байгууллагад ажилдаг, уг газар нь тухайн хүнийг ажилуулах сонирхолтой бол 10 оноо гэх мэтээр. Эрүүл мэндээр тэнцсэн, сүүлийн хэдэн жил суурьшсан газрынх нь цагдаагийн газрын тодорхойлолт гэх зэрэг нь зайлшгүй байх шалгуур болно.

-Монгол улсад  ₮300,000,000 –аас дээш хөрөнгө оруулж, ажлын 4 дээш байр бий болгосон бол 20 оноо.

-Олон улсын тавцанд өндөр амжилт гаргасан бол (Монгол дандаа одоогийнх шигээ ядуу байхгүй биз. Олимпын аварга, шинжлэх ухааны нээлт хийсэн, Нобель, Оскарын шагналтангууд гэх хүмүүс ирээдүйд Монгол баян болоход ирэх ч юм бил үү) шууд 90 оноогоо хангасан гээд “хөх гэрэгэ”-ийн өгөх.

-Дэлхийн өндөр хүндтэй их сургуульд багшлан професор цол хүртэж, Монголын их сургуульд багшлах гэж байгаа бол шууд  90 оноо өгөөд “хөх гэрэг” олгоно

Жишээ нь: Хөх нуурын Монгол хүн 2-ын “b”-д заасны дагуу 60 оноо, Монгол хэлээ сайн мэддэг бол 30 оноо аваад нийлбэр дүнгээрээ “хөх гэрэгэ” авах эрхтэй болчих юм. Монгол хэлний онооны систем өгөхдөө заавал Улаанбаатараар төлөвлөсөн Халх аялгуу гэж эрхэм Монгол эрдэмтэд явцуурахгүй гэж найдаж байна.

Тэгээд 90 онооны болзлыг хангасан хүнээс хамгийн сүүлд албаны хүмүүс нь ярилцлага аваад шийдэж болмоор юм шиг.

Давхар иргэншлийг “хөх гэрэгэ” –тэй хамт шийдчихвэл зүгээр биз ээ. Уул зорилго нь бараг л нэг юм шүү дээ.  Ингэхдээ доорхи байдлаар шийдвэл болох мэт.

1.“Хөх гэрэг” авсаны дараа 3-5 жилийн дараа уг хүн өргөдөл гаргаад, албаны хүмүүсээр нь шалгуулаад, нөгөө орон нь давхар иргэншлийг зөвшөөрдөг ахул өгнө.

Гурван үеэрээ Монголын иргэн байсан хүн, үр хүүхэд нь давхар иргэншил  авч болно гээд заачихвал шийдэж болмоор юм. Харин давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орнуудын иргэн болсон хүмүүст 2-ын “a” заасны дагуу 90 оноогийн өгөөд “хөх гэрэгэ”-ийн өгвөл болчихно гэж үзэж байна.

Манайхан давхар иргэншлээс яагаад болгоомжлоод байдаг вэ? гэхээр хоёр хөршөөс их хэмжээний цагаачид орж ирээд үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх бий гэж айдаг. Гэтэл дээрхи хоёр шаардлагыг,  дээр нь хүсвэл зарим шалгуур нэмчихэд хоёр хөршөөс тийм олон хүн дээрхи шаардлагуудыг даваад Монголд цагаачилж чадахгүй л болов уу.

Харин 6 болон 7-ээр зүйлд заасны дагуу бүр Монгол цус ч үгүй, хэл ч үгүй хүмүүс орж ирэх боломжтой ч үнэхээр дээрхи болзлуудыг хангасан авьяаслаг хүмүүс манайд тун цөөн ирэх (одоохондоо тоож ирэхгүй биз дээ) бөгөөд манай гений санд сайнаар нөлөөлсөн бага хэмжээний цус сэлбэлт болохоос өөр гавьтай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зүйл үзүүлэхгүй нь ойлгомжтой билээ.

Эцэст нь гарчиг тавьсан санаагаа хэлэхэд одоо л бид элэг нэгт ахан дүүсээ татаж, тусалж дэмжихгүй бол түүх биднийг хүлээхгүй. Тэд бүрмөсөн харийнх болно. Ингэснээрээ Монгол үндэстэн хүчирхэгжин босож ирэх сүүлчийн боломжоо алдах болно. Бид олуулаа болохгүйгээр хэзээ ч хүчирхэг хөгжилтэй гүрэн болохгүй. Эс тэгвэл хэзээ нэгэн цагт Ар Монголын дэвжээн дээр байгаа цөөхөн тоотой, бүл муутай бид  яг л жижиг давжаа биетэй  сумогийн бөх шиг бусад хүчирхэг гүрнүүдэд түлхэгдэн түүхийн тавцан, Ар Монголынхоо дэвжээнээс түрэгдэн гарах болно.

Англи улс XYII –ээр зуунд 5 сая хүнтэй болж байж л аж үйлдвэрийн хувьсгал хийн дэлхийд манлайлах гүрэн болсныг сануулахад гэмгүй гэж бодож байна.

Монголын үрс маш олон болтугай!

Монголын гурав
СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч.Раднаа

Монголын гурван ядуу

Орон байргүй “гишүүд” нь нэг ядуу

Олигархи төрийн бодлого нь нэг ядуу

Олон түмний олонхи нь (40 %) нэг ядуу

Монголын гурван цоорхой

Хэлэлцэж, баталсан хуулиуд нь нэг цоорхой

Хэмлэж, завшдаг төсөв нь нэг цоорхой

Хэдэн цагаар ч түгжирдэг зам нь нэг цоорхой

Монголын гурван ориг

Таван хошуу малын мах нь нэг ориг

Талын монгол малчны сэтгэл нэг ориг

Таамаглан төсөөлшгүй байгаль нь нэг ориг.

Монголын гурван хөөрхөн

Согтуугийн нүдэнд бүсгүй бүхэн хөөрхөн

Сонгууль дөхөхөөр ард иргэд нь нэг хөөрхөн

“Согогтой” хуулиуд нь харийнханд нэг хөөрхөн

Монголын гурван өөдгүй

Харийнхантай нийлж нутагаа цөлмөгч нэг өөдгүй

Хамтдаа жарганаа гэх худалч “гишүүд” нэг өөдгүй

Хүний нутагаас Монголоо гоочлогч нэг өөдгүй

Монголын гурван буруу

Баялаг нь байвч хуваарилалт нь нэг буруу

Байгаль нь байвч сүйтгэх нь нэг буруу

Баталсан хууль нь байвч биелүүлэхгүй нэг буруу

Монголын гурван тасархай

Урсан цалгиж байсан Туул нь нэг тасархай

Уралдан амлаж байсан “хөтөлбөр” нь нэг тасархай

Урагшаа, хойшоо чиглэсэн “Мянганы зам” нь нэг тасархай

Н.Энхбаяр хариуцлага хүлээх ёстой
Г.Дарь

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь хоёр намын бүлэг хоёр сонгуулиа зэрэг явуулах уу, салгаж явуулах уу гэдгээ шийдэх гээд хэлэлцээр л хийгээд сууна. Бие биедээ болзол тавиад л?

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийн бэлтгэлийг аль алийг нь хангаагүй байна. Өнөөдрийн хуулиар бол хоёр сонгуулийг хамт явуулах ёстой. Гэвч Засгийн газар энэ ажлыг хийж чадахгүй гэж хэлсэн. Тэр байтугай Ерөнхий сайд С.Батболд “Сонгуулийн ажилд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Одоо сонгууль зарлах хугацаа тулж байдал тун хүнд болчихлоо. Ядахад орон нутгийн сонгуульд 10-20 мянган хүн нэр дэвшинэ. Тэдгээрийн нэрсийг хэвлээд тараагаад машинаар тоолно гэвэл техник бэлтгэлийг хангана. Гараар тоолно гэвэл бүх системийг дахиж янзлах хэрэгтэй. Дүгнээд хэлбэл муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг билүү, тийм л юм болж байна. Тийм учраас одоо нэгэнтээ цаг тулсан учраас хоёр сонгуулиа салгаж зохион байгуулахаас аргагүй. Харин УИХ-ын нэр бүхий 48 гишүүний санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар багтаагаад баталчих нь чухал.

-Энэ төсөл одоогийн УИХ-аар хэлэлцэж байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулиас юугаараа онцлог юм бэ?

-Гол агуулга нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд улстөрийн намууд орохыг хориглосон заалттай. Энэ нь Монголын ард түмнийг 20 жилийн турш намаар нь хувааж нэг муу жижиг сумыг хүртэл хооронд нь байлдуулж байдаг тогтолцоог өөрчилье гэж байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүнээс 48 нь дэмжиж гарын үсэг зурсан. Энэ нь хууль батлагдах боломжтойг харуулж байгаа. Гэтэл эл хуулийн төслийг хэлэлцэхийг нь УИХ-аар дэмжчихсэн атлаа одоо хүртэл хэлэлцэхгүй л байна л даа. Яагаад.

-Төслийг санаатайгаар дараад байгаа юм болов уу?

-Хэрвээ энэ хуулийг УИХ-аар баталбал сумын төвшинд иргэний сонгууль болно, улстөрийн сонгууль биш. ИЗНН-ын хувьд маш тодорхой энгийн байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, хариуцлага тооцъё. Хоёрдугаарт, хоёр сонгуулийг хамтад нь явуулах ажлыг нураачихлаа. Ийм үед УИХ-ын сонгуулийг будилаан болгож бужигнуулахгүйн тулд практик арга хэмжээ авъя. Тэгэхээр 48 гишүүнийхээ өргөн барьсан хуулийн төслийг баталъя. Бэлтгэлийг хангаж, бүх зүйлээ тооцож үзээд орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулъя гэж байгаа юм. Яагаад гэвэл хоёр сонгуулийг одоо давхцуулбал, УИХ-ын сонгууль хүртэл будилж мэдэхээр төвөгтэй байдалд орчихлоо. Тийм учраас өнөөдөр бид практик алхмыг нь ярьж байна.

-Ардчилсан намын хувьд нийслэл болоод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулаад, сум, дүүргийнхийг намар болгоё гэж байгаа?

-Энэ бол завхрал.

-Яагаад завхрал гэж?

-Монголын ард түмнийг намуудад хувааж 20 жил бужигнуулчихаад одоо тэр сонгуулиа хоёр удаа хийх нь. Нэгий нь хавар, нөгөөг нь намар гэж… Монголчууд орон нутгийн сонгуульд ирдэггүй хүмүүс, хоёр хуваахаар бүр ирэхгүй. Тийм учраас ингэж салгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өөрөө удирдах ёс, иргэний сонгуульд улстөрийн намууд ингэж халдаж болохгүй. Тэр бүү хэл, улстөрийн намуудыг сонгуулиас ангид байлгая гэж ярьж байхад одоо бүр хоёр хийдэг болъё гэж болохгүй байхгүй юу. Тийм учраас өмнө барьсан тулгуур зарчмуудаа дагаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд бэлтгэлээ хангаад тусад нь хийсэн нь дээр гэж л бодож байгаа. Энэ бол бидний бодол биш, тэгэхээс өөр аргагүй байдал руу орчихлоо.

-Олон нийтийн зүгээс бол УИХ-ыг шүүмжилж байна. “Хоёр сонгуулийг салгах уу, нэгтгэх үү” гэдэг энэ хэрүүлээ УИХ  жилийн өмнө хийгээд сууж байх ёстой атал сонгууль тулчихсан үед хийлээ гэж. Та энэ гишүүдийн нэг нь?

-Парламентад сууж байгаа УИХ-ын гишүүн З.Алтай, С.Оюун бид гурав бол энэ хуулийг батлаагүй. Ардчилсан нам болон Ардын нам л хоёр сонгуулийг хамтад нь хийе гээд хуулиа баталсан шүү дээ. Одоо тэгтэл “Хамт хийхгүй ээ” гээд хэрэлдээд байгаа байхгүй юу. Гурван жил гаруй хамтдаа засаг барьсан, одоо харин бүгдийг нь нураачихсан. Тийм байтлаа хэнтэй яриад байгаа юм. Тэгэхээр энэ хоёр намын хэрүүлийг хараад хэнийх нь ч зөв биш.  Энэ хэрүүл юу шийдэх юм, юу ч шийдэхгүй. Одоо тэгэхээр нэгдүгээрт, эл ажлыг унагасан нөхдүүдэд хариуцлага тооцох, хоёрдугаарт дараагийн ажлаа ярих. Ийм л зам үлдээд байна.

-Хариуцлага тооцох гэдгийг та яг ямар утгаар хэлээд байна вэ. Хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулж чадахгүй гэсэн Засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх гэдэг агуулгаар яриад байна уу?

-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улстөрийн намын гол улсууд нь сайд, УИХ-ын гишүүн гэсэн хоёр албыг хавсардаг болчихсон. Ингэснээр намын гол улсууд нь намын Удирдах зөвлөл бөгөөд намын бүлгийн дарга нь тэгээд бас УИХ-аа гартаа авчихсан. Хүн болгон ярьдаг, “Засгийн газар нь УИХ -ынхаа толгой дээр гарчихсан” гэж… Яг энэний үргэлжлэл байхгүй юу. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээг УИХ ын тогтоолын дагуу хийгээгүй, Тавантолгойг хийсэнгүй, урт нэртэй хуулийг огт биелүүлээгүй. Хариуцлага тооцно гэдэг наад захын тодорхой асуудлаас эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл,  энэ сонгуулийг санаатайгаар алхам алхмаар будилаантуулж байгаа үйл явдлыг дүгнэж одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн дараа ялагдсан тал нь асуудал гаргана. Сонгуулийн бэлтгэлээ хангаагүй, цахим үнэмлэхээр сонгууль зохион байгуулах байсныг болиулсан гээд л… Хэрвээ хариуцлагын асуудлыг сонгуулийн дараа яривал нэгдүгээрт эзэн нь олдохгүй бүр төвөгтэй болно. Тийм учраас МАН, АН хоёр үнэхээр өөрчлөгдөнө шинэчлэгдэнэ гэж ярьдаг юм бол түүнийгээ одоо харуулах ёстой. Энэ нь сонгуулийн бэлтгэлийг нураасан хүмүүстэй одоо л хариуцлага тооц гэж хэлж байгаа юм л даа.

-АН-ын дарга Н.Алтанхуяг “Сонгуулийг зориудаар будилаантуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийж байна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр та Ц.Нямдорж сайдад хариуцлага тооцох ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Би бол хэлээд байгаа шүү дээ, “Хоёр сар хагасын өмнө энэ хоёр нам нэг Засгийн газар байсан”. Тэгэхээр эдний дотоод асуудал байхгүй юу. Харин 2.7 сая монголчууд энэ хоёрын замбараагүй байдлаас болж хэлмэгдэх ёсгүй. Хариуцлага тооцох нь гарцаагүй, Ц.Нямдорж нь байх уу, Н.Алтанхуяг нь байх уу. Энэ бол дараагийн асуудал. Ер нь аливаа ажилд цаг цагт нь хариуцлага тооцдоггүйгээс болж замарч байгаа байхгүй юу. Миний болоод ИЗНН-ын байр суурь бол энгийн. Цагт хариуцлага тооцъё, Дөрвөн жилийн турш үлгэр ярилаа. Одоо дараагийн асуудлаа бодъё, ингэхгүй бол бид одоо том юмны ирмэг дээр ирчихээд байна. Аягүй бол сонгуулиа хийж чадахгүй бужигнавал яах юм. Бид бүгдээрээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй, сонгуулийн дараа том асуудал үүсгэхгүйн тулд одоо л хариуцлага тооцож, одоо л ажлаа ярих хэрэгтэй. Түүнээс бие биенээсээ сонгуулийн очков авахын тулд явбал дэндүүд эрсдэлтэй байдал руу шилжинэ.

-УИХ дахь МАН-ын бүлгийн найман ч гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьчихаад сууж байгаа. Чуулганаар эл асуудлыг хэлэлцвэл та дэмжих үү. Эсвэл огцруулах үндэслэл нь Н.Энхбаяр даргыг баривчлах процесстой холбогдсон учраас гээд татгалзах юм уу?

-Манай намын байр суурь бол энгийн. Ямар ч сайдтай хариуцлага тооцох асуудлыг анхааралтай авч үзнэ. Гэхдээ оруулж ирж байгаа үндэслэл нь бодитой байх ёстой. Ц.Нямдоржийг “Унтаж байсан” гээд оруулж ирвэл сонин болоод явчихна шүү дээ. Ер нь бол бид өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар хамгийн муу ажилласныг бүгд мэднэ. Монгол Улсын стратегийн хамгийн чухал асуудлуудыг шийдээгүй. Оюутолгойг буруу шийдлээ, Тавантолгойг буруу шийдлээ. Байгаль хамгаалах хамгийн том хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Сонгуулийн реформыг бараг хийж чадсангүй, өмнийн говийн асуудал байна. Стратегийн ордыг авах тогтоолын төсөл хоёр хавсралттай орж ирсэн. Нэг нь 15, нөгөө нь 39 дүгээр тогтоол гээд, хэрэгжсэнгүй. Ингээд бодохоор бид үнэхээр хариуцлага ярихгүй бол болохгүй байна. Сонгууль дөхөж байгаа учраас нэг үг хэлчихье. Үнэхээр Монголыг өөрчилье гэвэл Засгийн газар хийж чадахгүй гэдэг нь харагдлаа, энэ хоёр нам хийхгүй юм байна гэдэг нь харагдлаа. Ерөөсөө улстөрчид хийхгүй юм байна гэдэг нь харагдлаа.

-Тэгээд хэн хийнэ гэж?

-Үнэхээр энэ бүхнийг өөрчилье гэж байгаа бол Монголын сонгогч бүр одоо сонголтоороо зоригтой алхам хийх хэрэгтэй. Өөр зам байхгүй. Монголчууд бид сонгуулиар зоригтой өөрчлөлт хийхгүйгээр дараа нь хэн нэгэн хүнд найдах утгагүй. Өөрөөр хэлбэл, өөртөө байгаа боломжийг иргэд ашиглаад зоригтой өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр хэнийг сонгох юм бэ гэж асууж байгаа. Хамаагүй сэтгэл зүрхээрээ сонго. Парламентад аль болох олон хүчин орох хэрэгтэй. Бүгд ороод энэ дотроо хэрэлдээд учраа олох хэрэгтэй, тэр цагт монголчууд хожно. Тэгэхлээр одоо Монголд өөрчлөх үү, үгүй юу гэдгийг иргэд өөрсдөө шийдэх цаг нь боллоо. Бид бол гуравдагч хүчин, үнэхээр З.Алтай,С.Оюун бид гурав гурвуулаа яваад хэрвээ дөрөв, тав зургаа гэвэл Монгол Улс маш их цаг алдана, магадгүй түүхэн боломжоо алдана. Тийм учраас үнэхээр өөрчлөлтийг хүсч байгаа бол одоо л цаг үе нь ирлээ.

-Н.Энхбаяр дарга Төв аймгийн шоронгоос захидал бичсэн байсан. Түүнд таны яриад байгаа Оюутолгой, Тавантолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсныг өөрчлөх ёстой гэдэг шаардлага тавьсны төлөө, мөн долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор намайг хэргээр улстөрийн золиос болгож шоронд хорилоо гэж бичсэн байсан. Хэлээд байгаа үгэнд нь үнэнийн ор байгаа юу?

-Үүнийг Н.Энхбаяраар хэлүүлсэн хэлүүлээгүй бүгд мэдэж байгаа зүйл. Экс ерөнхийлөгч бол шинэ юм яриагүй. УИХ-ын гишүүдтэй би яг энэ асуудлаар маргасан. Цөөнх болчихсон, албан тушаалгүй болчихсон, сөрөг хүчний удирдагчийг шоронд хийх бол шударга ёс тогтоож байгаа алхам биш бас баталгаа биш. Тэгэхээр үнэхээр шударга ёсыг тогтоож байна уу гэдгийг дараагийн алхмууд харуулна. Тэр нь юу вэ гэвэл хүчтэй байгаа, олонхид байгаа өнөөдөр том алба хашиж байгаа дарга нарыг барь л даа. Тийм биз дээ. Хэрвээ үнэхээр ийм хүмүүсийг бариад авлигыг шалгаад эхэлбэл энэ үнэхээр том өөрчлөлтийн эхлэл юм байна гэж харна. Тэгэхгүй зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж байгаа бол энэ нь шударга ёс нэрийн дор тооцоо бодож байна гэж л харна. Ер нь Монголд шударга ёс тогтоох бол Н.Энхбаяр өнгөрсөн 15 жилд Монгол Улсыг, Монголын төрийг мөнгөний машин болгох, арилжааны төр байгуулахад шууд гардаж байсан хүн.  Би бол Н.Энхбаяр тэр байшинг авсан уу, үгүй юу гэдэг хамаагүй. Монгол Улсыг авлигад живүүлсний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж боддог.

Өнөөдрийн төр засгийн удирдлагад байгаа хүмүүс бол тухайн үедээ Н.Энхбаярт мөнгөө төлж гарч ирсэн улсууд. Тэгэхээр одоо асуулт, энэ хүмүүсийн хоорондын тооцоо яваад байна уу, үнэхээр шударга ёс тогтоох гээд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Одоо бол салаа замын уулзварт ирчихээд байна. Дэлхийн аль ч оронд гуравдагч хүчин, цөөнхөд шударга ёсыг хэрэглээд эрх мэдэлтэй байгаа албан тушаалтай байгаа эрх мэдэлтэд хэрэглэхгүй бол энэ шударга ёс биш гэж үздэг. Тийм учраас одоо дараагийн алхмууд л харуулна. Ер нь монголчууд шударга үнэний төлөө алхаасай гэж хүсч байна, энэ нь олон түмний итгэлийг ашигласан тоглоом битгий болоосой гэж бас хүсч байна.

-Хэвлэлүүд бол нэлээд бичиж байна, авлигын загалмайлсан эцгийг барилаа, одоо харин түүгээр дамжуулаад, “хүүхдүүдийг” нь барих хэрэгтэй гэж… Чадах болов уу?

-Н.Энхбаяр гэдэг хүн 15 жил төрийн толгойд байхдаа сайн үйлийг хийсэн бол үндэсний удирдагч болж болох байсан. Харамсалтай нь, Монгол Улсыг авлига арилжааны тогтолцоонд оруулаад, албан тушаалыг мөнгөөр авдаг энэ тогтолцоо руу явуулсан учраас Н.Энхбаяр төдийгүй өнөөдөр байж байгаа олон удирдагч хариуцлага хүлээх ёстой. Тэдний хариуцлагагүй энэ үйлдлээс болж Монгол Улсад газрын наймаа, лицензийн наймаа, байгаль орчны бохирдол,  ард түмний ядуурал, хямрал бүгд бий болсон.  Тийм учраас Н.Энхбаяр гэдэг хүн хариуцлага хүлээнэ гэдэгтэй 100 хувь санал нэгдэнэ. Гэхдээ шударга байх ёстой. Бидний шаардаж байгаа зүйл зөвхөн сөрөг хүчин цөөнхийг сонгуулийн өмнө дарах биш. Үнэхээр шударга юм бол одоо байгаа томчуудыг барь гэж хэлж байгаа. Адилхан л идэж уусан ш дээ, монголчууд бүгдээрээ л мэднэ. Тэгэхээр бидний байр суурь бол энэ сонгуулиар олон хүн солигдох ёстой, ингэж байж Монгол Улс цэвэршиж үндэсний эрх ашгаа хамгаална. Энэ хүмүүсээс салж байж Монгол Улс зөв замдаа орно. Өөр зам байхгүй гэж үзэж байгаа.  Саяхан дээд өрөөнд Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын алтан дээлтэй сууж байгаа зургийг үзүүлж байна лээ. Би бол бодсон, алтан дээлтэй сууж байгаа хүмүүс Н.Энхбаяраас өөр олон л байгаа шүү дээ. Одоо тэгэхээр хоёр дахь гурав дахь дөрөв дэх алхам яаж явах вэ гэдгээс л энэ үйл явц үнэхээр шударга ёсны төлөө юу, аль эсвэл хоорондын өс хонзонгийн процесс явж байна уу, аль эсвэл Монголд үнэхээр шинэ салхи ирж байна уу гэдэг л харагдана. Энийг л харъя.

Г.ДАРЬ