Тусламжаа гардуулан өглөө

20.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос санаачлан зохион байгуулж байгаа Батсүмбэрийн улсын асрамжийн газрын асруулагчдад зориулсан “Өвөө эмээтэй болцгооё” аяны тусламжийн эхний хэсгийг Луу жилийн босгон дээр гардуулан өглөө. Тусламжийн аяныг үргэлжлүүлэн явуулах бөгөөд дараагийн үе шат нь Ардын хувьсгалын баярын үеэр тэдэнд тусламж хүрч үргэлжлэх юм байна. дэлгэрэнгүй …

Их нүүдэл-хөгжлийн боломж

19.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Нийтлэл

Г. Галбадрах

…Үүрийн бүдэг гэгээнд амжиж ачаалсан айлын нүүдэл наашлан наашилсаар ойртох ахуйд замыг нь тоссон саахалт айлын эзэгтэй гудас дэвсэн халуун цай, идээ будаатай угтах авай. “Сайхан нүүдэллэж явна уу? Саатаж цай ууж, идээ зоогло” хэмээн хүндэтгэн угтаж бэлэгтэй сайхан үгсийг хэлэлцэн үдэх монгол заншил. Нэгэн газар нутагт суурьшин тогтолгүй, нутгийн сайхан, бэлчээрийн соргогийг шилэн тааваар нүүдэллэн амьдрах монголчуудын амьдрал л монгол хүнийг бусдаас хамааралгүй, алив зүйлд хурдан дасан зохицох чадвартай, биедаасан, омог бардам араншинтай болгосон гэдэг.

Энэ л нүүдэлчин амьдрал монгол хүнийг байгаль цаг агаарын таатай болон хүнд нөхцөлд дасан зохицох чадвар, эх нутаг болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, бие биенээ хүндэтгэж бас хайрлан халамжлах араншинд сургасан аж. Хүмүүн гэдэг хэдийгээр янз бүрийн араншинтай, өөр өөрийн тавилантай ч монгол хүний уужуу тайвуу ухаан, аливаад хүлээцтэй хандах хандлага, шулуун шударга зан чанарт нүүдэлчин амьдрал ихээр нөлөөлсөн авай.

…Монгол оронд ардчилал ялсан 20 жилийн тэртээгээс монголчуудын гадаадын улс орнууд руу нүүдэллэх их нүүдэл эхэллээ. Найман зууны тэртээх Монголчуудын дэлхийг дайлаар мордсон их аян дайн лугаа адил. Гэхдээ энэ удаад амьдрал үзэж, нүд тайлах гэж, хөмөрсөн тогоон дотроос гарсан “хуучин хүү”, дэлхий ертөнцийг өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдрэн “шинэ хүү” болох гэж, өөрийгөө нээж хөгжүүлэх гэж алсыг зорьцгоосон. Алдаж онож, хичээж зүтгэж, сурч хөдөлмөрлөж байж “хэрээ мэдэн бяраа таньж” багагүй хугацааг элээлээ. дэлгэрэнгүй …

”Иргэн баян бол улс баян” зорилт хэрэгжих болтугай!

18.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

Монголын Ардчилсан Холбооны IY их хурал өнөөдөр боллоо. Тус Их хуралд МоАХ-ны дарга Х.Баттулгын тавьсан үндсэн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Журмын нөхдөө, Ардчилагчид аа!

Монгол оронд эрх чөлөө, ардчиллын салхийг авчрагч ардчиллын анхдагчид, партизанууд аа,

Ардчиллаар амьсгалж өссөн, залгуулж хөгжүүлэх, ардчиллыг үнэт зүйл, итгэл үнэмшлээ болгосон МоАХ-ны шинэ үе, залуучуудаа,

Монголчууд аа!

Өнөөдөр хуралдаж байгаа МоАХ-ны ээлжит IV Их Хурал 2006 онд хуралдсан III Их хурлаас хойш хийж амжуулсан болон хийж амжаагүй ажлаа дүгнэн, хэрэгжүүлэх үзэл санааныхаа талаар ярилцаж, улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикаа тодорхойлох гэж байна. дэлгэрэнгүй …

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулиас

17.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

2011 оны 12 сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Шинэчилсэн хуулиар 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритори давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийх бөгөөд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорцианалиар сонгох болж байна. Харин энэхүү хуулиар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх боломжийг нээж өгсөн нь тун дэвшилттэй явдал болсон билээ. Гэвч зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд л энэхүү эрхээ эдлэх юм байна. Тиймээс шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, сонгуульд идэвхитэй оролцохыг уриалахын ялдамд тус хуулийн холбогдох заалтыг орууллаа.

6 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

6.7.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг иргэн сонгуульд оролцуулахдаа оролцоход дараах журмыг баримтална:

6.7.1.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох; дэлгэрэнгүй …

С.ОЮУН: Засаг энэ хурдаар явах юм бол 15 орддоо 75 жил зарцуулна

16.02.2012 Оруулсан: Admin Ангилал: Ярилцлага

Ш.Эрдэнэчимэг (“МОНЦАМЭ мэдээ” сонин)

-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед та манай редакцийн зочноор оролцож байна. Төсвөө батлахдаа арай алсын хараатай баталчихаж болоогүй юм болов уу?

-Төсвийг уг нь ойр ойрхон өөрчлөөд байх нь буруу. Анхнаасаа сайн төлөвлөх хэрэгтэй. Цалин нэмэхэд 150 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Дээрээс нь халамж, тэтгэмж гээд нийт 170 гаруй тэрбумаар төсвийг нэмэгдүүлсэн тодотгол хийх юм. Тэгэхээр энэ мөнгөний эх үүсвэрийг хайх хэрэгтэй болно. Төсөлд энэ орлогыг 2012 оны нэгдүгээр сарын импортын татвараас олно гэж тусгасан байна. Энэ оны импортын орлого 2011 оныхтой харьцуулахад 1.6 дахин, 2011 оныг өмнөх оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. Нэг талдаа энэ нь сайн мэдээ. Импортын орлогоороо энэ 170 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байна. Нөгөө талдаа хоёрхон сарын өмнө үүнийгээ мэдээгүй байсан юмуу? гэсэн асуулт гарч ирнэ. дэлгэрэнгүй …

“Нярайн Инкубатор” төсөл

15.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ

Герман улсад оршин сууж буй элэг нэгт монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Эх орноо гэсэн Монгол залуучуудын нэгдэн байгуулсан “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага нь Монгол хүүхдүүд маань эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготойгоор 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Бид өнгөрсөн онуудад ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цоо шинэ 3 хяналтын монитор бэлэглэх, xарааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулах зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. дэлгэрэнгүй …

Монгол залуу хүн танаа

03.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

Залуус та бүхнийг “бөөний бараа” мэтээр үзэж буй энэ мэт үйлдэл нь хэрэг дээрээ хүнийг дорд үздэг, үзэл бодол, хүсэл сонирхолыг нь үл хүндэтгэдэг, хэнийг ч, юуг ч худалдан авч болдог хэмээсэн бурангуй хандлагын тодорхой илрэл юм.

ИЛ ЗАХИДАЛ
Цаг хугацаатай уралдан сурч, ажиллаж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амжилт өөд тэмүүлэн амьдарч буй монгол залуу хүн Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс бол залуучуудын орон. Манай улсын 2,7 сая иргэний 70 орчим хувийг 36 хүртэл насны залуучууд эзэлж байгаа нь үүний нотолгоо юм. Тиймээс Та бүхэн эх орныхоо хойч ирээдүй нь төдийгүй өнөөдөр нь гэдэгтэй санал нийлэх биз ээ. дэлгэрэнгүй …

“Хөх Гэрэгэ” уриалга

01.02.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Мэдээ

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ
“Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:

Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно. дэлгэрэнгүй …

“ШҮД” сайхан бол “ЗҮС” сайхан

17.01.2012 Оруулсан: Budbayar Ангилал: Ярилцлага

Гомбосүрэнгийн Галбадрах

Пүрэвийн Солонго

Нэг: Намтрын товчоон
-Улаанбаатар хотод төрсөн
-23-р сургуульд 1-р ангид орж Сэлэнгийн Цагаантолгойд 10-р анги төгссөн
-АУДС-д шүдний эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн
-Шарын гол, Замын-Үүдэд эмчээр ажиллав
-1996 онд АНУ-д иржээ
-2000 онд Universoty of Pennsylvania, School of Dentistry-д элсэн орж суралцаж төгссөн
-“Mayo Clinic” эмнэлэгт шүдний эмчээр ажиллажээ
-АНУ-д Dental Healt Center of MN шүдний хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байна дэлгэрэнгүй …

Tsetseg Restaurant Berlin

14.01.2012 Оруулсан: Admin Ангилал: Мэдээ

Берлин хот дах Цэцэг хоолны газар дахин үүд хаалгаа нээж байна. Та бүхэн өргөнөөр ирж үйлчилүүлнэ үү!

Хаяг : Behaimstrasse 12.
10585 Berlin

U-Bahnhof : Richard-Wagner-Platz U7

Утас 017661785119, 0176 82061264